АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшвэл дэд ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө өрсөлдөхөд бэлэн гэж NBC телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
“Ерөнхийлөгч Жо Байден дахин нэр дэвшинэ гэдгээ тодорхой ойлгуулсан. Тийм бол түүнтэй хамт өрсөлдөх нь нэр төрийн хэрэг байх болно” гэжээ. Түүний хэлснээр, дэд ерөнхийлөгчийн үүрэг маш чухал. Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгчийн сайн хамтрагч байхын тулд АНУ-ын дотоод болон гадаад бодлогод нөлөөлөх чухал асуудлуудыг шийдвэрлэхэд туслах зэрэг өөрийгөө бүрэн дайчилдаг хэмээн ярьжээ.
Өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр АНУ-ын холбооны сонгуулийн комисс Цагаан ордны одоогийн тэргүүн Жо Байденыг 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд оролцохыг дэмжих “Biden for President” хөдөлгөөнийг бүртгэх хүсэлт хүлээн авчээ. Хүсэлтэд нэр дэвшигчээр Жо Байден, Камала Харрис нарыг заажээ.
Сэтгэгдэл ( 2 )
soliotoi mangar huuhen
Худлаа инээсэн, чадваргүй эмэгтэы