Жо Байден сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор зарлав

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 26

“Үе бүр ардчиллыг хамгаалахад хүрдэг цаг мөчтэй тулгардаг. Тийм ч учраас би ерөнхийлөгчийн сунгаанд орж байна. Дөрвөн жилийн өмнө би ерөнхийлөгчид өрсөлдөж байсан. Бид Америкийн сэтгэл зүрхний төлөө тулалдаж байна” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ард түмэндээ хандаж, хэлсэн үгэндээ онцолжээ.

АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис 2024 оны сонгуульд Жо Байдентай хамт өрсөлдөхөд бэлэн гэдгээ мэдэгджээ. “Америкчууд эрх чөлөөнд итгэдэг. Бид ардчиллын төлөө тэмцэхэд бэлэн байдаг шиг ардчилал тийм хүчтэй. Тийм ч учраас Жо Байден бид хоёр дахин сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлж байна” хэмээн Харрис мэдэгджээ. Байден, Харрис нар сонгуулийн сурталчилгаанд зориулж хандив цуглуулж эхэлсэн тухай мөн мэдэгджээ.

“OpenSecrets” байгууллагын мэдээллээр, өмнөх сонгуулийн сурталчилгаанд Байден нэг тэрбум ам.долларын хандив цуглуулжээ. Түүний өрсөлдөгч Доналд Трамп 774 сая ам.долларын хандив цуглуулж байжээ. Байден дахин сонгогдвол хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа 82 настай эхлүүлэх юм.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 2024 оны арваннэгдүгээр сард болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top