АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден гэргий Жиллийн хамтаар 2020 онд 600 мянга орчим ам.долларын орлоготой байсан бол дэд ерөнхийлөгч Камала Харрис нөхөр Даг Эмхоффын хамтаар үүнээс гурав дахин их орлоготой ажиллажээ.
АНУ-д холбооны татварын мэдүүлэг өгөх эцсийн хугацаа даваа гарагт дуусгавар болжээ. Коронавирусний цар тахлын улмаас энэ хугацааг нэг сараар сунгасан байна.
Цагаан ордноос ил болгосон татварын мэдүүлгээс үзвэл, АНУ-ын төрийн тэргүүн, тэргүүн хатагтай нар 2020 онд нийт 607 336 ам.долларын орлого олж, 157 414 ам.долларын татвар төлжээ. Тэд орлогынхоо нийт 25.9 хувийг татварт төлсөн байна. Түүнчлэн, 30704 ам.долларыг буяны үйл ажиллагаанд зориулснаас 10 мянган ам.долларыг Байдены хүү агсан Богийн нэрэмжит санд шилжүүлсэн байна. Тэрээр 2015 онд мөнх бусыг үзүүлжээ. Холбооны татвараас гадна, Жо, Жилл нар Делавэр мужид 29 мянган ам.доллар, Виржиниа мужид 443 ам.долларын татвар төлжээ.
Харин АНУ-ын дэд ерөнхийлөгч Харрис нөхрийн хамтаар 1 695 225 ам.долларын орлоготой ажиллаж, холбооны татварт 621 893 ам.долларыг төлжээ. Тэд 36.7 хувийн холбооны татвар төлсөн байна. Үүнээс гадна Калифорни мужид 125 мянган ам.доллар, Колумбиа тойрог 57 мянган ам.долларын татвар төлж, 27 мянган ам.долларыг буяны үйлсэд зориулжээ.
Сэтгэгдэл ( 0 )