Трамп, Харрис нарын анхны халз мэтгэлцээн болно

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 10

АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Доналд Трамп, Камала Харрис нарын анхны халз мэтгэлцээн болох гэж байна.

АВС сувгаас зохион байгуулах мэтгэлцээн Филаделфиа хотод АНУ-ын зүүн эргийн цагаар 21.00 цагт /Улаанбаатарын цагаар есдүгээр сарын 11-нд 09.00 цаг/ эхэлж, 90 минут үргэлжилнэ. Нэр дэвшигчид урьдчилан бэлтгэсэн текст ашиглах, сурталчилгааны завсарлагаагаар сонгуулийн штабын төлөөлөгчидтэй ярилцах, бие биедээ асуулт тавихыг хоригложээ. Мөн мэтгэлцээнд үзэгчдийг оруулахгүй.

Шинжээчдийн үзэж буйгаар, Ардчилсан намын нэр дэвшигч төрийн тэргүүний албан тушаалыг хаших хангалттай мэдлэг, чадвартай гэдгээ батлах ёстой бол Трампын хувьд Байдентай хийж байсан мэтгэлцээний үеэр гаргасан алдаагаа засах боломж гарч ирж байна. Гэсэн хэдий ч Трампын хувьд энэхүү мэтгэлцээн нь Байденыг бодвол бага судлагдаж байсан өрсөлдөгчтэй нүүр тулах тул нэг төрлийн сорилт болно хэмээн ажиглагчид үзэж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(77.100.182.196) 2024 оны 09 сарын 10

marsaiutlaan uneezhudal dongosono iim hun amerikiin eronhiilogch bolbol amerik unen sonoh bizee ene huuheng harahlaar uur hurdeg shuu

0  |  0
Top