Камала Харрис АНУ-ын Сансрын үндэсний зөвлөлийг тэргүүлнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 02

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис тус улсын Сансрын үндэсний зөвлөлийг тэргүүлэхээр болжээ.

Харрис Твиттер хуудсаараа дамжуулан “Миний хувьд Сансрын үндэсний зөвлөлийг тэргүүлэх нь нэр төрийн хэрэг” гэж мэдэгджээ.

Камала Харрис нь АНУ-ын түүхэн дэх анхны эмэгтэй, өнгөт арьст, африк америк, нарийвчилж үзвэл ази гаралтай дэд Ерөнхийлөгч юм.

Тэрбээр Калифорни мужийн Ерөнхий прокурор байхдаа эрх тэгш бусаар их мөнгө олж буй баян корпорацуудыг мөрдөж, эрх нь зөрчигчдсөн хүмүүст нөхөн олговор олгуулахын төлөө уйгагүй ажиллаж алдаршжээ.

Харрис Сенатын гишүүнээр сонгогдсоныхоо дараа ч Калифорнийн хүн амын бүхий л төлөөллийн эрх ашгийн төлөө тэмцэж, Сенатын гишүүнээр ажилласан гурван жилийн хугацаандаа цалингийн доод хэмжээг өсгөх тухай, шүүхийн шинэчлэлийн төлөө хуулиудыг санаачилж, бүх иргэдийн эмнэлгийн тусламж авах эрхийн төлөө ажиллан, архи, хар тамхины хамаарлын голомттой тэмцэж, ажил хөдөлмөр эрхэлдэг эцэг эхчүүдэд хүүхдийн асаргааны асуудлаа шийдэхэд нь тусалжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top