Аргентинд хүүхдийн хүйс солих мэс заслыг хориглов

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 06

Аргентины эрх баригчид насанд хүрээгүй хүүхдүүдийн хүйсийг солих мэс ажилбар, дааврын эмчилгээ хийг хоригложээ. Ийм мэс заслыг хүүхдүүдэд хэрцгийгээр хандах явдал хэмээн үзэж байна.

Аргентины ерөнхийлөгчийн тамгын газраас гаргасан мэдэгдэлд насанд хүрээгүй хүүхдүүд ийм төрлийн шийдвэр гаргах ухамсрын түвшинд хүрээгүй бөгөөд ихэнх тохиолдол нь эрүүл эд, эрхтнээ гэмтээх, үргүйдэлд хүргэх, зүрх судасны өвчин үүсгэх, сэтгэцийн эрүүл мэндэд гамшигт үр дагавар авчирдаг гэж онцолжээ. Их Британи, Швед, Финланд, АНУ зэрэг хүүхдийн хүйсийг солих салбарын анхдагчид сүүлийн үед эл шийдвэрээсээ буцах болсон нь эдгээр үр дагавартай холбоотой гэж мэдэгдэлд тодруулсан байна.

Үүний сацуу Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей шоронгийн хоригдлуудыг гэмт хэрэг үйлдэх үед бүртгүүлж байсан хүйсээр нь тухайн хүйсийн хорих газарт байрлуулах тухай шийдвэр гаргажээ. Ингэснээр, хоригдлууд хүйсээ солиулах замаар хорих газраас шилжих боломжгүй болох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top