Их Британид 23 настай Кира Белл гэгч хүйсийг нь сольсон эмнэлгийг шүүхэд өгчээ. Тэрбээр 16 настай байхдаа эрэгтэй болохыг хүсэж, хүйсээ солиулсан байна. Тухайн үед эмч нар охиныг ятгалгүй, хүнд мэс ажилбар хийж өгчээ.
Mail Online цахим хэвлэлд мэдээлснээр, эмч нар Беллд дааврын бэлдмэл бичиж өгч, хөхний булчирхайг нь авсан байна. Хэдэн жилийн дараа Кирад сахал ургахад бүсгүй хүйсээ солиулсандаа харамсжээ. Белл эмч нарыг 16 настай охинд хүйсээ солиулахгүй байхыг ятгаагүй хэмээн буруутгаж байна. Тэрбээр хүйсээ солиулах нь ямар үр дагавартай болохыг 16 настай байхдаа бүрэн ухамсарлаагүй байсан гэж мэдэгджээ.
Белл ээжтэйгээ зөвлөлдсөний дараа эл мэс заслыг хийлгэсэн байна. Ээж нь охиноосоо эмэгтэй хүн болохоо мэдэрдэг эсэх талаар асуудаг байсан бөгөөд сургуулийнх нь сэтгэл зүйч мөн Кира хүйсийн өөр мэдрэмжтэй гэсэн дүгнэлт гаргаж байжээ.
Өдгөө Белл эрэгтэй хүн шиг харагддаг ч эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөө ашигладгаас болж сэтгэл зүйн хүнд дарамтад байдаг гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )