Шинэ Зеланд Олимпын багтаа трансжендер тамирчин оруулжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 21

Шинэ Зеланд улс Токиогийн Олимпын их наадамд оролцох шигшээ багтаа трансжендер тамирчин Лорел Хаббардыг оруулсан тухай тус улсын Үндэсний Олимпын Хороо мэдээлсэн байна.

Шинэ Зеландын хүндийн өргөлтийн шигшээ багт таван тамирчин багтсанаас гурван эмэгтэй Лорел Хаббард, Кана Эндрюс-Нау, Меган Сигнал нар орсон бол эрэгтэй тамирчдаас Дэвид Лити болон Кэмерон Мактаггарт нар Олимпын наадам өрсөлдөх эрхтэй болсон байна. Эдгээр тамирчдын хувьд Токиогийн Олимп анхны Олимпын дэвжээ гэнэ.

Лорел Хаббардын хувьд Олимпын их наадамд оролцсон анхны трансжендер тамирчин болох юм. Шинэ Зеландын Олимпын Хорооны тэргүүн Керейн Смитийн хэлснээр, 43 настай Хаббард нь Олон улсын хүнд атлетикийн холбоо болон Олон улсын Олимпын хорооноос трансжендер тамирчдад тавьдаг шаардлагыг бүрэн биелүүлжээ.

Спортод хүйсийн асуудал хүний эрх, тэмцээн дэх шударга ёс хоорондын тэнцвэрт байдлыг шаардсан маш эмзэг, хүнд асуудал юм.

2016 оны нэгдүгээр сард ОУОХ-ны эрүүл мэндийн хороо хүйсээ солиулах мэс засал хийлгээгүй байсан ч хамаагүй трансжендер тамирчдыг Олимпын их наадамд оролцуулах зөвлөмж гаргасан. 2003 онд баталсан өмнө зөвлөмжүүдэд хүйсээ солиулсан тамирчид дор хаяж хоёр жилийн турш дааврын эмчилгээнд хамрагдсан байх шаардлага тавьдаг байжээ. Өдгөө хүйсээ солиулах мэс засал хийлгэх шаардлагагүй болсон байна. Тэмцээн болохоос нэг жилийн өмнө хүйсээ эмэгтэй болгож сольсон тамирчдын тестостероны төвшин заасан хэмжээнд нийцэх ёстой юм.

Токиогийн Олимпын их наадам ирэх долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны өдөр болно.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
teneglel shuu.(103.57.92.40) 2021 оны 06 сарын 21

estoi teneglel shuu eregtei yaj bodson hvvhenvvdees ilvv orgon shuu dee..

1  |  0
Top