Тайландын медиа магнат, трансжендер Жакапонг “Энн” Жакражутатип “Ертөнцийн мисс” байгууллагыг 10 сая ам.доллароор худалдан авсан тухай “Guardian” хэвлэлд мэдээлжээ. Түүний хэлснээр, энэ худалдан авалт нь түүний медиа группийн хүчтэй бөгөөд стратегийн ач холбогдолтой хэсэг болж байна.
“Ертөнцийн мисс” байгууллагаас жил бүр зохион байгуулдаг гоо бүсгүйн тэмцээнийг 165 улсад дамжуулдаг. АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп 1996-2002 оны хооронд тус байгууллагад хувь эзэмшдэг байв.
Жакапонг “Энн” Жакражутатип нь Тайландын нэгэн реалити шоуд оролцсоноор нэр алдарт хүрчээ. Өдгөө тэрбээр Тайландын томоохон медиа группийн нэг “JKN”-ийг эзэмшдэг. Тэрбээр мөн трансжендерүүдийн эрхийг хамгаалах “Life Inspired For Thailand Foundation” санг үүсгэн байгуулжээ.
Сэтгэгдэл ( 0 )