АНУ-ын армиас 15 мянган трансжендерийг хална

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 25

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп тус улсын зэвсэгт хүчнээс бүх трансжендерийг албанаас нь чөлөөлөх тухай зарлиг гаргахаар төлөвлөж байна гэж “The Times” хэвлэл эх сурвалж дурдан мэдээлжээ.

АНУ-ын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд 15 мянга орчим трансжендер алба хаагч байдаг бөгөөд тэднийг эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанд тэнцээгүй гэсэн шалтгаанаар халахаар төлөвлөжээ. Доналд Трамп Цагаан ордны тэргүүн байхдаа ижил төстэй зарлиг гаргаж байжээ. Тухайн үед трансжендерүүдэд армид элсэхийг хориглож байсан ч үүрэг гүйцэтгэж байсан трансжендер алба хаагчдыг үлдээж байжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын Тэнгисийн явган цэргийн корпусаас бусад хүчинд цэрэг дутагдалтай байгаа аж. Түүнчлэн, зарим трансжендер алба хаагчид өндөр албан тушаал хашдаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top