АНУ-ын Сенатад анх удаа трансжендер сонгогдлоо

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 04

 

АНУ-ын Ардчилсан намаас нэр дэвшигч 30 настай Сара Макбрайд тус улсын түүхэн дэх анхны трансжендер сенатор боллоо гэж “The New York Times” сонин мэдээлжээ.

Делавэр мужид Бүгд Найрамдах намаас дэвшсэн өрсөлдөгч Стив Вашингтоныг ялж чадсан тэрбээр Барак Обамагийн засаг захиргааны үед Цагаан ордонд дадлага хийж байжээ. Тэрбээр 2013 онд Делавэр хотын Ерөнхий ассамблейгаар трансжендерүүдийн эрхийн тухай хуулийн төслийг батлуулж чадсан юм. 2016 онд Сара Макбрайд Ардчилсан намын Үндэсний их хурал дээр үг хэлсэн анхны трансжендер мөн болж байжээ.

Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден 1972 онд Делавэр мужаас нэр дэвшин Сенатад сонгогдож байжээ. АНУ-ын түүхэн дэх хамгийн залуу сенатороор тодорч байсан Байден 35 жилийн турш энэ мужийг Сенатад төлөөлсөн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(207.183.244.30) 2020 оны 11 сарын 05

yag tegej l taarna da

0  |  0
Top