БНСУ-ын цэргийнхэнд iPhone утас хэрэглэхийг хориглоно

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 26

 

БНСУ-ын Батлан хамгаалах яам нууц мэдээлэл алдагдахаас сэргийлэх зорилгоор тус улсын бүхий л цэргийн байгууллагад iPhone утсыг хэрэглэхийг хориглохоор төлөвлөж байна. Хориг ирэх зургаадугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлж магадгүй гэж “Korea Herald” хэвлэлд мэдээлжээ.

Тус сонины эх сурвалжийн мэдээллээр, энэхүү хориг зөвхөн “Apple” компанийн бүтээгдэхүүнд хамаарах бөгөөд “Samsung” зэрэг Аndroid үйлдлийн системтэй утаснуудад хамаарахгүй аж. Түүнчлэн, бүх төрлийн ухаалаг цаг зэргийн хоригийг өргөжүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр БНСУ-ын 500 мянга орчим цэргийн алба хаагчдыг энэхүү хориг хамрах юм.

Ийм арга хэмжээ авах болсон шалтгаан нь “Apple” компанийн бүтээгдэхүүнүүд аюулгүй байдлын шаардлага буюу гол гол үйлдлийг нь тодорхой аппликэйшнээр хянах боломжгүй байдагтай холбоотой аж. Тус компани хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийн хамгаалах зорилгоор аливаа аппликэйшний тусламжтай камераас бусад системийн үйл ажиллагаанд нэвтрэх боломжийг хаасан байдаг. Мөн 2013 оноос хойш цэргийн алба хаагчдын утсанд заавал байх ёстой “National Defense Mobile Security” тусгай апп-ыг ашиглахад хүндрэл гардаг байна. Эл сервисийг идэвхжүүлснээр камер, Wi-Fi, модем, USB болон микрофон ажилладаггүй гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.76.223) 2024 оны 11 сарын 26

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Top