АНУ зэвсгийн экспортоор дээд амжилт тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 31

Украин дахь дайн АНУ-ын зэвсгийн экспорт огцом өсөхөд нөлөөлжээ. Өнгөрсөн онд тус улс нийт 238 тэрбум ам.долларын зэвсэг экспортолсон байна.

Төрийн департаментын тайлангаас үзвэл, 2023 оны санхүүгийн жилд зэвсгийн экспортоос гадна цэргийн хувцас хэрэгсэл болон үйлчилгээний экспорт мөн огцом өссөн байна. Эдгээр гэрээний нийт өртөг 81 тэрбум ам.долларт хүрчээ. АНУ-ын зэвсгийн үйлдвэрүүд нийт 157.5 тэрбум ам.долларын зэвсгийг үйлчлүүлэгчдэдээ шууд нийлүүлээд байна.

АНУ-ын зэвсгийн томоохон худалдан авагчдын нэгээр Польш улс тодорсон байна. Тус улс ОХУ Украин руу довтолсны дараа Европ дахь хамгийн хүчтэй хуурай замын армитай болох зорилго тавиад байгаа билээ. Польш нь нийт 12 тэрбум ам.долларын “Apache” нисдэг тэрэгнүүд, 10 тэрбум ам.долларын “HIMARS” пуужингийн систем, 3.75 тэрбум ам.долларын “M1A1 Abrams” танкнууд, дөрвөн тэрбум ам.долларын агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах дөрвөн систем худалдан авсан байна. Герман АНУ-аас 8.5 тэрбум ам.долларын “Chinook” нисдэг тэрэг, Чех 5.6 тэрбум ам.долларын “F-35” сөнөөгч болон зэр зэвсэг захиалж, Болгар 1.5 тэрбум ам.долларын “Stryker” хуягт машин, Норвег нэг тэрбум ам.долларын нисдэг тэрэгнүүд худалдан авчээ. БНСУ таван тэрбум ам.долларын “F-35” сөнөөгч, Австрали 6.3 тэрбум ам.долларын “C130J-30 Super Hercules” тээвэрлэгч онгоц, Япон нэг тэрбум ам.долларын тагнуулын “E-2D Hawkeye” онгоц захиалжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ыы(202.72.245.121) 2024 оны 01 сарын 31

АМжилт бус шүү дээ Зөв агуулгаар орчуул

0  |  0
иргэн(66.181.189.181) 2024 оны 01 сарын 31

БУСДЫН НУТАГ Т ЦУС УРСАЖ ӨНЧРӨЛ ҮХЭЛ ХАГАЦАЛ ДАЙН БОЛЖ БАЙВАЛ АМЕРИК БАЯЖДАГ

0  |  0
зочин(66.181.189.181) 2024 оны 01 сарын 31

ЕРӨӨС ЗЭВСГИЙН НАЙМААГАА ӨРГӨЖҮҮЛЭХ , ХУУЧИРСАН ЗЭВГЭЭ ХУГАЦАА ДУУСАЖ ХЭРЭГГҮЙ БОЛОХООС НЬ ӨМНӨ ЗАРЖ БОРЛУУЛАХ ЗОРИЛГООР Л УКРАИНЫ ЖҮЖИГЧИН ДЕБИЛЬ ХҮҮГ ХАТГАЖ ХУТГАЖ БАЙГААД ОРОСТОЙ ДАЙТУУЛАХ АМЕРИКИЙН ЗОРИЛГО НЬ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ,ИЙМ АЖИЛЛАГАА ХЭД ХЭДЭН ЖИЛИЙН ДАВТАМЖТАЙ ЯВАГДДАГ,УЧИР НЬ БАЙГАА ЗЭВСЭГЭЭ ХУУЧРУУЛААД ҮНЭГҮЙДҮҮЛЖ ХАЯХЫН ОРОНД АЛЬ НЭГ БҮС НУТАГТ ЯМАР НЭГ АРГААР ДАЙН ӨДӨӨН ӨРГӨЖҮҮЛЖ ХУУЧИН ЗЭВСГЭЭ БОРЛУУЛЖ ШИНЭ ЗЭВСГЭЭ ТУРШИЖ АВДАГ.ДЭЛХИЙН 1 Р ДАЙНЫ ҮЕЭЭР АМЕРИКИЙН ЭДИЙН ЗАСАГ 4 ДАХИН, ДЭЛХИЙН 2 Р ДАЙНЫ ЖИЛҮҮДЭД 7 ДАХИН ТОМОРСОН ДҮН МЭДЭЭГ СТАТИСТИКЧИД ГАРГАСАН БАЙДАГ.

0  |  0
Top