БНСУ цэргүүдийн гар утас хэрэглэх хугацааг сунгана

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 17

БНСУ-ын Батлан хамгаалах яам цэргийн алба хаагчдын гар утас хэрэглэх гурван журмыг туршихаар болжээ.

Хоёр журам нь утасны хэрэглээг тодорхой цагийн зайтай, нэг нь хязгааргүй хэрэглэх журам гэж “KBS World” мэдээлжээ. Эхний журам ёсоор цэргүүд өглөөний 07.00-08.30, орой 17.30-21.00 цагийн хооронд утас хэрэглэх бол хоёр дахь журамд 07.00-21.00 цагийн хооронд, гурав дахь хязгааргүй хэрэглэх тухай заажээ. Туршилтын дараа тус яам аль журмыг хэрэгжүүлэхийг шийдэх гэнэ.

Өдгөө Өмнөд Солонгосын цэргүүд ажлын өдрүүдэд 18.00-21.00, амралтын өдрүүдэд 08.30-21.00 цагийн хооронд гар утас хэрэглэдэг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top