НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте Бельгийн батлан хамгаалахын сайд Тео Франкентай уулзаж, Бельгийн агаарын орон зайд дрон илэрч байгаа асуудлыг хэлэлцжээ. Уулзалтын үеэр Рютте эвслийн зүгээс энэ аюултай тэмцэхэд нь дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэж мэдэгдсэн байна.
Энэ сарын 4-нд Брюссель, Льеж хотуудын нисэх онгоцны буудал орчим үл таних дронууд илэрсэнтэй холбогдуулан Бельги улс агаарын орон зайгаа хаасан билээ. Үүний улмаас нислэгүүдийг Герман, Нидерландын нисэх онгоцны буудлууд руу шилжүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан Бельгийн батлан хамгаалах яам НАТО-ийн гэрээний 4-р заалтыг санаачлахаар төлөвлөж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )