АНУ НАТО-ийн үйл ажиллагаан дахь оролцоогоо ихээхэн хумьж, эвсэлд нийлүүлэх зэвсэг, цэргийн тоогоо цөөлөөхөөр төлөвлөж байна гэж “Der Spiegel” сонин эх сурвалж дурдан мэдээлжээ.
Пентагоны элч Александер Велес Гриний мэдээлснээр, Вашингтон энэ талаарх мэдэгдлээ гишүүн орнуудад өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн байна.
АНУ-ын тал өөрийнхөө үүрэг хариуцлагыг NATO-ийн Force Model цэргийн төлөвлөлт, дайчилгаа, удирдлагын механизмын хүрээнд багасгахаар төлөвлөж байгаа бөгөөд тус улсын үүрэг хариуцлагыг европчууд өөрсдөө нөхөж үүрнэ гэж үзэж байна. Тухайлбал, АНУ сөнөөгч онгоцны тоогоор 30 хувиар мөн стратегийн бөмбөгдөгч онгоц, онгоц тээвэрлэгч хөлөг зэргийнхээ нийлүүлэлтийг багасгахаар төлөвлөж байгаа аж.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп НАТО-ийн гишүүн орнууд Ираны эсрэг хийж буй дайнд нь туслахаас татгалзсан учир тус эвслээс гарах асуудлыг судалж байна гэж мэдэгдэж, НАТО-г цаасан бартай зүйрлэж байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )