НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзалт хийжээ.
Энэ үеэр Столтенберг Украин арми сөрөг давшилтдаа амжилт үзүүлэн, урагшилсаар байна хэмээн онцолжээ. Түүний хэлснээр, Украины тал хэр их газар нутгаа чөлөөлж чадна, хэлэлцээний ширээний ард тэр чинээгээр хүчтэй байр суурьтай байх болно.
Байден Оросын Украин руу хийсэн халдлагад барьсан НАТО-ийн хариу арга хэмжээ эвслийг улам хүчтэй болгосон хэмээн онцлоод НАТО-ийн зүүн жигүүрийг бэхжүүлээд зогсохгүй НАТО-ийн нэг сөөм газар нутгийг хамгаална гэдгээ харуулсан гэв.
Сэтгэгдэл ( 5 )
Haha 2 teneg uvgun orosiig barahgui shuu..
слава украйн
F16 онгоцоо өгчихвөл бүүр ялчихна шүү
Оросын ялалт нь Украиныг хэлэлцээ хийхэд хүргэнэ гэж гарчиглах хэрэгтэй.
өөрсдөө түрэмгийлэгчид натогийн гишүүн орнууд колончлогчид