Фидан: Трампын оролцоо НАТО-ийн чухал асуудлуудыг шийднэ

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ирэх долоодугаар сарын 7-8-нд Туркийн Анкара хотноо болох НАТО-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсоноор эвслийн дотоод олон чухал асуудлуудыг шийдэх боломжтой болно гэж Туркийн гадаад хэргийн сайд Хакан Фидан онцолжээ.

Түүний ярьснаар, НАТО-ийн талаар баримталж буй АНУ болон Европын байр суурийн нарийн талууд хэрхэн илэрхийлэгдэх нь чухал. АНУ-ын Ерөнхийлөгчийн оролцоогүйгээр шийдэгдэх боломжгүй олон чухал асуудлууд байгааг Фидан онцолсон байна.

Анкара хотноо болох НАТО-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр тус хотод аюулгүй байдлын түвшнийг дээд хэмжээнд хүргэхээр бэлтгэж байна. Аюулгүй байдлыг хангахад Туркийн хууль хүчний нийт 70 мянган алба хаагчийг дайчилна. Үүнтэй зэрэгцэн Туркийн агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системүүдийг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулах бол Туркийн Нисэх хүчин байнгын бэлэн байдал зарлана.

НАТО-ийн 36 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад 6000 хүн оролцоно. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тус уулзалтад өөрийн биеэр оролцохоо мэдэгдээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top