АНУ НАТО-ийн 30 механизм дахь оролцоогоо хумина

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Пентагоны удирдлагууд НАТО-ийн 30 орчим механизм дахь АНУ-ын зэвсэгт хүчний оролцоогоо хумихаар төлөвлөж байна.

The Washington Post хэвлэлийн эх сурвалжийн мэдээллээр, энэ нь АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаанаас Европ дахь АНУ-ын цэргийн оролцоог багасгахад чиглэсэн шинэ алхам юм. Эл шийдвэр нь 200 цэргийн алба хаагчид хамаарах бөгөөд НАТО-ийн хүчнийг бэлтгэх, эрчим хүчний аюулгүй байдал, тэнгис дэх цэргийн ажиллагаа, тусгай ажиллагаа, тагнуул зэрэг 30 байгууллагын үйл ажиллагаан дахь АНУ-ын оролцоог сулруулах юм. Ингэхдээ Пентагон үүрэгт хугацаа нь дуусаж буй цэргүүдийн оронд шинээр илгээхгүй. Энэхүү үйл явц олон жилээр үргэлжлэх юм.

Энэхүү асуудлыг олон сарын турш хэлэлцэж байгаа бөгөөд Гринландтай холбоогүй гэж АНУ-ын талаас мэдэгдсэн байна. 2025 онд Пентагон Румын улсаас АНУ-ын хуурай замын хүчний агаар десантын дивизийн бригадыг гаргасан билээ. 2025 оны сүүлээр Конгрессоос баталсан цэргийн төсөвт Европт үүрэг гүйцэтгэж байгаа Америкийн цэргүүдийн бие бүрэлдэхүүнийг цомхотгохыг хориглосон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top