Оросын эсрэг хориг нэвтрүүлэхээс татгалзсан нь НАТО-д хагарал гарсныг илчилнэ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 05 сарын 21

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Европын Холбоог дагаад Оросын эсрэг хориг нэвтрүүлэхээс татгалзсан нь НАТО-д хагарал гарсныг гэрчилж байна гэсэн дүгнэлтийг The New York Times сонин хийсэн байна.

“Мөргөлдөөнийг зохицуулах арга замыг Орос, Украин хоёр өөрсдөө эрж олох ёстой. АНУ-ын засаг захиргаа Оросын эсрэг шинээр нэвтрүүлэх хориг арга хэмжээнд ойрын үед нэгдэх бодолгүй байна” гэж АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Оросын удирдагч Владимир Путинтэй утсаар ярьсныхаа дараа Европын Холбооны гишүүн орнуудын удирдагчид болон Украины төрийн тэргүүнд мэдэгдсэн ажээ.

Тус сонины дүгнэлтээр, ийм хандлага нь Умард Атлантын эвсэлд хагарал үүссэнийг харуулж байгаа бөгөөд энэ оны зургаадугаар сард Гаага-д болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалт болох үед АНУ болон Европын Холбооны санал зөрөлдөөн ширүүсэж магадгүй гэнэ. Трамп холбоотнуудаа ч, сөргөлдөгчдөө ч хориг болон гаалийн татвараар тогтмол сүрдүүлж байдаг ч энэ удаа байр сууриа арай өөрчилсөн бөгөөд Оросын эсрэг шинээр хориг нэвтрүүлэх нь Америкийн бизнест ч саад учруулж болзошгүй хэмээн үзэж, үүнээс зайлсхийхийг хүсэж байгаа ажээ.

Путинтэй утсаар ярьсныхаа дараа Трампын хийж буй мэдэгдэл болон Оросын удирдагчийн талаар илэрхий хүндэтгэлтэй ярьж байгаа нь Европын удирдагчдыг гайхшируулан цочирдуулж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
GANAA(178.174.229.45) 2025 оны 05 сарын 22

ENE HUN CHIN OROSIIN TAGNUUL SHUU DEE

1  |  0
Close menu