НАТО нь Оросын эсрэг зэвсэгт мөргөлдөөн үүсгэхийг бус харин өөрийгөө батлан хамгаалах чадвараа Орост батлахыг эрмэлзэж байна гэж Пентагоны тэргүүний олон улсын аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Селест Уолландер мэдэгджээ.
Оростой шууд мөргөлдөөн оролгүй Хар тэнгист аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэсэн асуултад тэрбээр Мадрид, Вильнюсийн дээд хэмжээний уулзалтаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх замаар хангах боломжтой гэж хариулсан байна. Вильнюс хотноо НАТО-ийн гишүүн орнууд эвслийн зүүн жигүүрт 300 мянган цэрэг байршуулах төлөвлөгөөг баталсан юм. Түүний хэлснээр, энэ оны долоодугаар сард Вашингтон хотноо болох эвийн дээд хэмжээний уулзалтын үеэр НАТО-ийн цэргийн сургуулилтын хуваарийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл ( 0 )