НАТО үр тарианы гэрээгээ даруй сэргээхийг ОХУ-д уриалав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 31

 

НАТО ОХУ-д хандан үр тарианы гэрээнээс түр гарах шийдвэрээ эргэн харж, даруй сэргээхийг уриалжээ. Ройтерс агентлагийн мэдээллээр, тус эвсэл хүнсийг зэвсэг болгон ашиглахгүй байхыг Орост уриалсан байна.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, энэ сарын 29-нд Хар тэнгисийн флотын хөлөг онгоцнууд Украины Зэвсэгт хүчний дроны халдлагад өртжээ. Дронуудыг ногоон бүсээс хөөргөсөн гэж Оросын тал үзэж байна. Үүнээс үүдэн энэ сарын 30-нд ОХУ үр тарианы гэрээнээс түр хугацаанд гарсан тухай мэдэгдсэн билээ.

АНУ, Европын Холбоо мөн Кремльд хандан дээрх шийдвэрээ даруй цуцлахыг уриалсан байна. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросын шийдвэрт НҮБ-ын болон олон улсын түвшинд хатуу арга хэмжээ авах шаардлагатай гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tohoi. (178.209.133.214) 2022 оны 11 сарын 01

Delhiin hvchenii baigyylag ylsyyd . Zelinskiig dagah yy. Puteniig dagah yyy. kkkk.

1  |  0
Би(66.181.161.80) 2022 оны 11 сарын 01

Үйл нь ирсэн оготно муурын сахлаар оролдноо гэж!

5  |  0
Guest(49.36.183.136) 2022 оны 11 сарын 02

Boloroo, Володимир Зеленський gej bichdiish,

1  |  0
Top