Эрдоган, Путин нар хэлэлцээ хийлээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 05

ОХУ Украины боомтоос үр тариа гаргах Хар далайн санаачилгыг сэргээх боломжийг эргэн харахад бэлэн байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай Сочи хотноо хийсэн хэлэлцээний дараа мэдэгдэв.

Тэрбээр гэрээнд Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортод тавьсан хязгаарлалтыг цуцлах тухай заалт бүрэн хэрэгжсэн тохиолдолд гэрээнд эргэн нэгдэхэд бэлэн гэдгээ онцолсон байна. Оросын тал энэ гэрээнд заасан тээврийн хөлөг онгоцны аюулгүй байдлын баталгааг бүрэн хангаж байсан бол гэрээний нөгөө тал хүмүүнлэгийн коридорыг Оросын иргэд, цэргийн объектуудын эсрэг террорист халдлага үйлдэхэд ашигласан гэжээ. Гэрээний хэрэгжилт зогссон ч үр тарианы үнэ буурч байгаа төдийгүй хүнсний хомстол гараагүй байна. Асуудал нь түүний хуваарилалтад оршиж байгаагаас үр тарианы гэрээтэй огт холбоогүй хэмээн Путин тодруулжээ.

Талууд түүнчлэн Украины хямралыг шийдвэрлэх асуудлыг хөндсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top