Путин, Эрдоган нар хэлэлцээ хийв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 30

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар Сочи хотноо хэлэлцээ хийлээ.

Гурван цаг үргэлжилсэн уулзалтын үеэр хоёр улсын тэргүүн нар хоёр талын, тэр дундаа эдийн засгийн хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бүс нутгийн асуудлыг хэлэлцжээ. Владимир Путин хоёр улс Сири болон Ливийн асуудлаар амжилттай хамтран ажиллаж буйг дурдаад, Уулын Карабахад гал зогсоох асуудлын хянах төвийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцжээ. Энэ чиглэлийн хамтын ажиллагаа бүс нутгийн тогтвортой байдлыг хангах чухал баталгаа гэж Путин онцолсон байна.

Үүний сацуу, талууд эрчим хүчний сэдвийг хөнджээ. Путин ОХУ-аас БНТУ руу Хар тэнгисийн ёроолоор “Турк урсгал” байгалийн хийн хоолой барихыг дэмжсэнд Эрдоганд талархал илэрхийлээд уг төслийн үр дүнд Европын байгалийн хийн зах зээл дээр үүссэн хүндрэлийн энэ үеийг Анкара итгэлтэй туулж байна гэж тэмдэглэжээ.

Туркийн Ерөнхийлөгч Турк улсад “Аккую” анхны атомын цахилгааны станц барих хамтарсан төслийн цохон дурджээ.

Энэхүү уулзалт сүүлийн жил хагасын хугацаанд Владимир Путин, Режеп Т.Эрпоганы нүүр тулж уулзсан анхны уулзалт юм. Хамгийн сүүлд тэд 2020 оны гуравдугаар сард Кремльд уулзаж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top