Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярьж, Украины хямралыг зохицуулах боломжийн талаар хэлэлцжээ.
Эрдоган Украины үр тариаг гаргах механизмын аваннэгдүгээр сард дуусах хугацааг сунгах нь талуудын ашиг сонирхолд нийцэж буйг онцлоод Оросоос бордоо, үр тариаг тээвэрлэх ажил тасралтгүй үргэлжилж байна гэж мэдэгджээ.
Тэрбээр Путинд Орос, Украины яриа хэлэлцээнд дахин нэг боломж олгохыг уриалж, энэ үйл явцад зуучлагчийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Нөхцөл байдлыг эерэг чиглэлд хандуулахын тулд хурцадмал байдлыг сулруулах шаардлагатай байна. Тиймээс Туркийн тал энэ чиглэлд алхам хийх үүднээс Украины зарим муж Орост нэгдэж буй асуудалд тодорхой арга хэмжээ авна гэж Эрдоган мэдэгджээ.
Тэрбээр мөн Орос, Украины хооронд дайны олзлогсдыг солилцох ажиллагааны үр дүн болон Украинаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн гаргах тухай Истанбулын тохиролцоо хэрэгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )