Путин, Эрдоган нар Сирийн асуудыг хэлэлцжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 10


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган нар утсаар ярьж, Сири дэх хямралыг зохицуулах асуудлыг хэлэлцжээ.

Талууд мөн өнгөрсөн сарын 22-ны өдөр Оросын Сочи хотноо баталсан санамж бичгийн хэрэгжилтийн талаар хөндсөн байна. Сирийн газар нутгийн бүрэн бүтэн байдал, бие даасан, нэгдмэл байдлын зарчмыг хатуу баримтлан, Сирийн зүүн хойд бүс нутагт тогтвортой байдлыг хангах чиглэлээр хамтарсан алхам хийх нь чухал болохыг талууд онцолжээ.

Тус хоёр улсын төрийн тэргүүн нар аравдугаар сарын 30-аас арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Женев хотноо болсон Сирийн Үндсэн хуулийн хорооны анхдугаар хурлын үр дүнг үнэлж, Сири хоорондын улс төрийн яриа хэлэлцээг дэмжих байр сууриа дахин нотолжээ.

Өнгөрсөн сарын 9-нд Анкара Сирийн хойд бүс нутагт аюулгүйн бүс байгуулах зорилгоор “Энх тайвны эх булаг” цэргийн ажиллагааг эхлүүлсэн билээ. Үүний дараа буюу өнгөрсөн сарын 22-ны өдөр В.Путин, Р.Эрдоган нар Оросын Сочи хотноо Сирийн зүүн хойд бүс нутагт үүсээд буй нөхцөл байдлыг тогтворжуулах хамтарсан арга хэмжээний тухай санамж бичигт гарын үсэг зурсан билээ.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sergelen (182.160.35.225) 2019 оны 11 сарын 10

Монголд байгаа турк лалар нуудыг зайлаа пйздаа минь

0  |  0
sergelen (182.160.35.225) 2019 оны 11 сарын 10

Турк гйчий турк лалар

0  |  0
sergelen (182.160.35.225) 2019 оны 11 сарын 10

Турк пйздаа хулмастай пйздаа зайлаа

0  |  0
sergelen (182.160.35.225) 2019 оны 11 сарын 10

Монголоос турк пйздаа зайл

0  |  0
sergelen (182.160.35.225) 2019 оны 11 сарын 10

Турк пйздаа зайл монголоос зайл

0  |  0
Top