Анкарад алан хядах ажиллагаа болж, Турк Ирак, Сирид цохилт өгөв

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 24

 

Туркийн Анкара хот дахь “Turkish Aerospace” компанийн тав байранд халдлага үйлдсэний улмаас дор хаяж таван хүн амиа алдаж, 22 хүн шархаджээ.

Туркийн Дотоод хэргийн сайд Али Ерликаягийн мэдээлснээр, алан хядах ажиллагаа тус улсад хориглосон Курдистаны хөдөлмөрийн намтай холбоотой байж магадгүй. Халдлага үйлдсэн_ эрэгтэй, эмэгтэй хоёрыг устгасан байна. Тэд тус компанийн хамгаалалтын албаныхан ээлж солигдох үеийг ашиглан, дэлбэрэх төхөөрөмж ажиллуулжээ. Үүний дараа буудалцаан болсон байна.

Халдлагатай холбогдуулан НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай утсаар ярьж, эвслийн зүгээс Туркийг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Алан хядах ажиллагааны дараа Туркийн нисэх хүчин Курдистаны хөдөлмөрийн намын Ирак болон Сири дэх объектуудад цохилт өгчээ. Нийт 32 объектыг устгаад байгаа бөгөөд алан хядагчдын эсрэг ажиллагааг үргэлжлүүлнэ хэмээн мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top