Өмнөд Солонгосын кибер аюулгүй байдлын “Женианс” фирм Умар Солонгосын хакерын бүлэглэл халдлага үйлдэхдээ хиймэл оюун ашиглаж эхэлсэн тухай мэдээллээ. Халдлагыг автоматжуулах, хулгайлсан материалыг шинжлэх, худал мэдээллийг илүү итгэл үнэмшилтэй түгээх тал дээр ашиглаж эхэлсэн байна.
“Женианс” фирмийн олж тогтоосноор Умард Солонгосын “Кимсуки” нэртэй хакерын бүлэглэл нь “Ollama”, “GPT4All”, “Msty” зэрэг хиймэл оюуны загварчлалыг ашиглан баримт бичгийн хайлтын RAG программтай хослуулан халдлага үйлдэж байгааг нотлох баримт олжээ.
Судалгааны үр дүнгээс харахад “Кимсуки” бүлэглэл нь фишинг мэдээлэл үүсгэхийн тулд хиймэл оюун ашиглаад зогсохгүй, одоо байгаа хиймэл оюуны загварчлалыг хортой программ хангамж хөгжүүлэх, өгөгдлийн шинжилгээ хийх зэрэгт ашиглахаар хөгжүүлсэн байна. Ялангуяа санхүү, криптовалюттай холбоотой хэд, хэдэн программыг нээн илрүүлжээ. Одоогоор “Женианс”-ын мэдээллийг бие даан баталгаажуулах боломжгүй
“Кимсуки” нь Умард Солонгосын засаг захиргааны хяналтад байдаг кибер тагнуулын бүлэглэл гэдгийг АНУ олж тогтоон, 2023 онд хориг тавьсан юм.

Сэтгэгдэл ( 0 )