Өнгөрсөн шөнө цагдаагийн байгууллагаас Ноорог.мн сайтын байранд үзлэг нэгжлэг хийж, компьютеруудынх нь хард дискийг хураан, долоон ажилтнаас мэдүүлэг авчээ.
Тэднийг Эрүүгийн хуулийн 19 зүйлийн 9.1-т заасан Үндэсний эв нэгдлийг бусниулахыг завдсан гэх үндэслэлээр хойшлуулшгүй ажиллагаа явуулж буйгаа тайлбарласан байна.
Уг үйл явдалтай холбоотойгоор тус сайтаас өнөөдөр /2025.03.18/ 12:30 цагт Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн гадна хэвлэлийн бага хурал зарлаад байна.
Сэтгэгдэл ( 0 )