АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нар өнгөрсөн долоо хоногт Вьетнамд уулзах үеэр Умардын хакерчид АНУ болон холбоотон улсуудын төрийн байгууллага болон бизнесийн 100 гаруй байгууллагад халдсан байна. АНУ-ын Тагнуулын төв газрын мэдээгээр 2017 оноос хойш ийм хэмжээний халдлага болж байгаагүй аж.
“Халдлага хувь хэрэглэгч, ард иргэд рүү чиглээгүй. Цэвэр бодлогын шинжтэй халдлага байсан. Одоогоор ноцтой хохирол учраагүй байна” гэж McAfee компанийн ахлах шинжээч Раж Самани ярьжээ.
Халдлага ноцтой хохирол учруулаагүй ч байгалийн хий болон хувийн хэд, хэдэн банкны санхүүгийн мэдээлэл алдагджээ. АНУ-аас гадна Канад, Их Британи, Япон, Өмнөд Солонгосын хэд, хэдэн төрийн байгууллагын серверт халдсан байна.
Эх сурвалж: The New York Times
Сэтгэгдэл ( 0 )