Умард Солонгосын засаг захиргаа биткойн, этериум зэрэг янз бүрийн криптовалютын системд нэвтэрч 2.02 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий криптовалютыг хулгайлжээ. Блокчейн хяналтын “ChainAnalysis”-ийн тайланд дурдсанаар Умард Солонгосын засаг захиргаа энэ төрлийн хакерын нэгдсэн ажиллагааг сүүлийн жилүүдэд илүү эрчимжүүлж байна. Өнгөрсөн жил тус улсын зохион байгуулсан энэ төрлийн хулгайн сэдэлтэй үйлдлээр олсон орлого 1.3 тэбрум ам.доллар байжээ.
Умард Солонгосын хакерууд Дубайд төвтэй “Bybit” крипто биржийг хакердаж 1.5 тэрбум ам.доллартой тэнцэх криптовалют хакерджээ. Хулгайлсан криптовалют нь этериумийн койн байсан юм.
Умардын засаг захиргаа олон улсын хоригт өртсөн, цөөн хэдэн улстай харилцаатай байдаг зэргээс шалтгаалан цөмийн хөтөлбөрөө санхүүжүүлэхийн тулд блокчейнд суурилсан крипто биржүүдийг хакердах болсон байна. Энэ төрлийн халдлагыг хязгаарлах туйлийн хэцүү гэдгийг мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа юм. Нэмж дурдахад Умардын хакерууд нэгдсэн удирдлагад байдаг тул таслан зогсооход түвэгтэй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )