АНУ Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн санхүүжилтийг мөрдөнө

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 07

АНУ-ын Тагнуулын төв газар Хойд Солонгос цөмийн зэвсгийн хөтөлбөрөө хэрхэн санхүүжүүлдэг, санхүүжилтийн эх үүсвэрийг мөрдөн шалгахаар боллоо. Одоогийн байдлаар БНХАУ-ын төрийн мэдлийн гурван том банкаар дамжуулан их хэмжээний мөнгөн гүйлгээ хийсэн байж болзошгүй гэж АНУ-ын хэвлэлээр мэдээлж байна. Тодруулбал БНХАУ-ын Худалдааны банк, Харилцаа холбооны банк, Шанхай Пудонг хөгжлийн банк гэсэн гурван банк Хойд Солонгостой холбогдож буй аж.  Тагнуулын төв газарт өнгөрсөн долоодугаар сарын 30-ны өдөр ирсэн мэдээллээс харвал дээрх банкнуудад тус бүр хоёр удаа их хэмжээний мөнгөн гүйлгээ хийгджээ.

Хэрэв мөрдөн шалгалтын явцад дээрх мэдээлэл баталгаажвал хүн төрөлхтний энх тайван байдлын эсрэг гэмт хэргийг өдөөн турхирч, санхүүжүүлсэн гэх үндэслэлээр БНХАУ олон улсын тавцанд нэр хүндээ алдах өндөр эрсдэлтэй болох юм. Хойд Солонгос 2012 онд цөмийн зэвсэг болон дунд, холын тусгалтай пуужин турших болсноос хойш Куба, БНХАУ, Венесуэлийн төрийн өмчит хэд, хэдэн банкны нэр холбогдож байсан удаатай. Гэсэн ч тухайн цаг үедээ олон нийтийн анхаарлыг таталгүй өнгөрч байсан юм.

АНУ-ын Тагнуулын төв газар энэ ондоо багтаж мөрдөн шалгалтын ажлаа дуусган Конгресс болон олон нийтэд шалгалтын дүн, санхүүжилтийн эх үүсвэрийн талаар тодорхой мэдээлэл өгөх ажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(93.22.37.57) 2019 оны 08 сарын 08

ugaasaa hytad shde... hytad enhiig erhlej bn gej jvjig shaaj delhiigees bvh tuslamj demjleg shaagaad hil zalgaa targan bandiin nutag ruu bvh zevsegee niilvvlen bujignuuldag

0  |  0
Top