Умард Солонгост халуурах шинж тэмдэг 96 мянган хүнд илрэв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 02

БНАСАУ-д өнгөрсөн 24 цагт нийт 96 610 хүнд халуурах шинж тэмдэг илэрчээ. Нийт ийм шинж тэмдэгтэй 3.83 сая тохиолдол бүртгэгдсэнээс 3.66 сая хүн эдгэрч, 165 мянган хүн эмчилгээ хийлгэж байна.

Сөүлийн зүгээс халуурах шинж тэмдэгтэй хүмүүсийг ковидтой өвчтөнүүдийн тоонд оруулсан гэж үзэж байна. Умард Солонгост бүх нийтийг шинжилгээнд хамруулж, ковидыг илрүүлэх боломж хязгаарлагдмал тул халуурах шинж тэмдэгтэй хүмүүсийн статистикийг мөн хөтөлж байна.

Тавдугаар сарын 12-нд Солонгосын мэдээллийн төв агентлаг /KCNA/ ковидын анхны тохиолдлыг мэдээлсэн билээ. Тавдугаар сарын 15-нд халдварын тархалтын хамгийн өндөр үзүүлэлт бүртгэгдсэн. Тухайн өдөр нийт 392920 хүнд халуурах шинж тэмдэг илэрчээ. Халдварын нөхцөл байдалтай холбогдуулан тус улсын бүх хот, сууринд хөл хорио тогтоогоод байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top