Ковид-19: БНАСАУ-д 219 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн эндлээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 21

БНАСАУ-д сүүлийн 24 цагт 219 мянга гаруй хүнд халуурах шинж тэмдэг илэрч, нэг хүн эндлээ гэж Солонгосын мэдээллийн төв агентлаг /KCNA/ мэдээлжээ.

Ингэснээр, нийт халдвар авсан хүний 2.46 саяд буюу нийт хүн амын 10 хувьд, нас баралт 66-д хүрлээ.

Нийт халуурах шинж тэмдэг илэрсэн хүнээс 1.76 сая нь эдгэрч, 692 мянган хүн эмчилгээ хийлгэж байна. Халуурах шинж тэмдэг илэрсэн нийт тохиолдлын хэд нь ковидын халдвар гэдгийг тодруулаагүй байна.

Албан ёсны мэдээллээр, шинжилгээгээр нэг хүнд коронавирусний “омикрон” хувилбарын ВА.2 дэд хувилбар илрээд байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Занга(202.179.27.41) 2022 оны 05 сарын 21

Гайхлаа ш д 219 тохиолдол гэхээр яаж тэгэж хурдан хумьж чадаж бнаа гэж.

0  |  0
Top