БНАСАУ-ын Эдийн засгийн гадаад харилцааны дэд сайд Юн Жон Хо тэргүүтэй төлөөлөгчид Иранд айлчилж байна гэж Солонгосын мэдээллийн төв агентлаг /KCNA/ мэдээлжээ.
БНСУ-ын Ёнхап агентлаг Хойд Солонгосын төлөөлөгчдийн айлчлал нь батлан хамгаалах салбарын хоёр талын харилцааг бэхжүүлэх зорилготой байж магадгүй гэж онцолжээ. Хамгийн сүүлд БНАСАУ-ын төлөөлөгчид 2019 онд Иранд айлчилж байжээ. Хойд Солонгос, Иран хоёр улсыг баллистик пуужин болон цөмийн хөтөлбөрийн хүрээнд хамтарч ажилладаг хэмээн олон улсад сэжиглэдэг. Ройтерс агентлагийн мэдээллээр, Иран Орост баллистик пуужин нийлүүлсэн бол Хойд Солонгосыг мөн пуужин, их буу нийлүүлсэн гэж сэжиглэдэг. Тус хоёр улс энэхүү мэдээллийг няцаасан. Юн Жон Хо энэ сарын эхээр ОХУ-д айлчилж байжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Болношүүдээ