Японы ерөнхий сайд Санаэ Такаичи БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай уулзах хүсэлтэй байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзах үеэрээ дуулгасан байна. Такаичигийн хэлснээр, тэд энэхүү асуудлыг хэлэлцэж, Трамп бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлжээ.
Япон, АНУ нь “чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далайн бүс нутаг” үзэл баримтлалыг урагшлуулах тал дээр хамтран ажиллахаар болжээ. Хятадын “Нэг Бүс ба Нэг Зам” санаачилгатай сөргүүлэн тавьдаг эл үзэл баримтлалыг 2016 онд Японы тухайн үеийн ерөнхий сайд Абэ Шинзо дэвшүүлж байжээ.
Түүнчлэн, Такаичи Япон улс олон улсын тавцан дээр тэргүүлэх үүрэг гүйцэтгэхээр эргэн ирж буйг мэдэгдсэн байна. Тэрбээр “Япон улс инновацын салбарт дэлхийг дахин түүчээлж, олон улсад энх тайвныг сахин хамгаалахад илүү их үүрэг гүйцэтгэнэ” гэж мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )