БНАСАУ: Япон дахь солонгосчуудыг дарамталвал ХАРИУ БАРИНА

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 16

Хойд Солонгос Токиод хандан Японд амьдардаг БНАСАУ-ын бодлогыг дэмждэг солонгосчуудыг үндэслэлгүйгээр хавчиж, дарамталвал “өндөр үнэ төлөх” болно гэдгийг анхааруулжээ.

Өмнөд Солонгосын “Ёнап” агентлагийн мэдээлснээр БНАСАУ Солонгосын хойгт тогтворгүй байдал үүссэн үед аравдугаар сарын 4-нд дунд зайн тусгалтай шинэ төрлийн газар-газар ангиллын баллистик пуужин хөөргөснөө дайснууддаа өгсөн сануулга гэж мэдэгдсэн байна.

Дээрх пуужин Японы газар нутгийн дээгүүр нисэж өнгөрсөн юм.

Хойд Солонгосын энэхүү анхааруулгыг БНСУ-ын хэвлэлүүд Япон дахь солонгос үндэстнүүдийн эсрэг үзэн ядалтаас үүдсэн гэмт хэрэг өссөнтэй холбон мэдээлсэн билээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top