ОХУ болон БНАСАУ хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж байгаатай холбогдуулан тус хоёр улсын эсрэг нэвтрүүлсэн хориг арга хэмжээгээ чангатгах асуудлыг Японы засгийн газар хэлэлцэж байна гэж тус улсын телевизийн NHK суваг мэдээлсэн байна.
Орос болон Умард Солонгосын хамтын ажиллагаа Европ хийгээд Азийн аюулгүй байдалд нөлөөлж, олон улсын эрх зүйг зөрчиж байгаад Японы эрх баригчид сэтгэл зовниж байгаа ажээ. Экспорт, импортын хязгаарлалтууд нэвтрүүлэх, хувь хүн болон байгууллагуудын хөрөнгийг царцаах зэрэг хэд хэдэн хориг арга хэмжээг Япон улс хэдийнээ нэвтрүүлээд байгаа юм. Нэмж нэвтрүүлэх хязгаарлалтуудыг одоо хэлэлцэж байгаа бөгөөд Японы эрх баригчид энэ чиглэлийн үйл ажиллагаагаа “Их 7” бүлгийн гишүүн бусад улстай уялдуулах бодолтой байгаа ажээ.
ОХУ болон БНАСАУ-ын хооронд байгуулсан иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээг хоёр улс саяхан соёрхон баталсан юм.
Сэтгэгдэл ( 1 )
ypon bol odoo hogjil ni zogsood hvn am ni hogshirch horogdood gadaad or ihseed dampuu bolson ch dee. yun ih horig tavih be dee. oorsdiigoo yaj dampuuralaas gargah gehiin orond amerikiig dagaj tenegteed baih yum daa..