АНУ-ын Конгрессын Сенатад боловсруулж байгаа Оросын эсрэг хоригийг чангатгах, ОХУ-тай худалдаа хийж байгаа улсуудын бараанд 500%-ийн импортын гаалийн татвар нэвтрүүлэх тухай хуулийн төсөл нь АНУ-ын эдийн засагт ихээхэн гай тарина гэж АНУ-ын сенатч Рэнд Полын нийтлүүлсэн өгүүлэлд онцолсон байна.
“Энэ хуулийн төсөл батлагдвал Америкт урьд нь хэзээ ч тохиолдож байгаагүй асар том хэмжээний эдийн засгийн сүйрэлд хүргэнэ. Хуулийн төсөл Оросын эсрэг чиглэсэн хэдий ч уг хууль АНУ-ыг өөрийг нь болон түүний холбоотнуудыг шийтгэнэ” гэж Рэнд Пол үзэж байгаа ажээ.
“АНУ-ын стратегийн гол холбоотнуудыг оролцуулан олон арван улс, бүр АНУ өөрөө ч Оростой шууд болон дам худалдаа хийж байгаа. Ийм тариф нэвтрүүлбэл АНУ дэлхийн ихэнх хэсэгтэй худалдаа хийх боломжгүй болж, Америкийн хэрэглэгчдийн хувьд үнэ өсөж, долларын ханш улам сулрах эрсдэл үүснэ” гэж тэр тэмдэглэсэн байна.
Истанбулд болсон яриа хэлэлцээнээс Украины мөргөлдөөнийг зохицуулах чиглэлд чамлалтай ахиц гарсан хэмээн Америкийн зарим хууль тогтоогчид үзэж, Оросын эрх баригчдын эсрэг хоригийг чангатгахыг уриалж байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )