АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп болон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар утсаар ярьсан нь Америкийн засаг захиргааны зүгээс Оросын эсрэг шинэ хориг нэвтрүүлэх магадлалыг бууруулсан гэж Их Британийн Таймс сонины сэтгүүлч Жорж Гриллс үзэж байна.
“Оросын удирдагч Владимир Путинтэй утсаар ярьсны дараа АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын дуу хоолойны өнгө дахин зөөлөрсөн байв. Зарим хүмүүсийн найдаж байсанчлан сүйрэлт хориг нэвтрүүлж Оросыг шийтгэхийн оронд тэрээр сайхан яриа өрнөсөнд баяртай байгаагаа илэрхийлсэн. Ингэснээр Америкийн зүгээс хориг нэвтрүүлнэ, Трамп улам шийдэмгий болно гэсэн найдлага хэзээ хэзээнээс илүүтэй суларч байна” гэж сэтгүүлч бичжээ.
Путин, Трамп нар даваа гарагт утсаар ярьж, юуны түрүүнд Украины мөргөлдөөнийг зохицуулах асуудал хэлэлцсэн юм. Америкийн удирдагч Доналд Трамптай ажил хэрэгч сайхан яриа өрнүүллээ гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
TRUMP CHIN OROSIINTAGNUUL SHAHUU HUN DEEE
TRUMP CHIN OROSIINTAGNUUL SHAHUU HUN DEEE