Европын Холбоо Оросын байгалийн хийн импортоос татгалзах нь эдийн засгийн хувьд амиа хорлосонтой адил явдал байх юм гэж сөрөг хүчний Австрийн Эрх чөлөө намаас Европын парламентад сонгогдсон депутат Петра Штегер мэдэгджээ.
“Оросын байгалийн хийн импортоос бүрэн татгалзах бодлого баримталснаар Европын Холбоо аж үйлдвэрээ чөлөөт уналтад оруулж, ажилгүйдлийг эрс нэмэгдүүлж, олон улсын тавцанд өрсөлдөх чадвараа эргэлт буцалтгүйгээр алдана” гэж тус намын хэвлэлийн албанаас тараасан мэдэгдэлд онцолсон байна.
Петра Штегерийн хэлснээр, Оросоос Европын Холбоонд өмнө нь нийлүүлж байсан түлшний хэмжээг ойрын ирээдүйд өөр эх сурвалжаас нөхөн нийлүүлэх боломжгүй ажээ. Тэгээд ч ийм нийлүүлэлтийн эдийн засгийн нөхцөл хүндхэн байх юм. Шингэрүүлсэн байгалийн хий нь хамаагүй илүү үнэтэй бөгөөд логистикийн асар том дэд бүтэц бүрдүүлэхийг шаардах гэнэ.
Европын Холбооны гишүүн орнуудын эрчим хүчний сайд нар Оросын байгалийн хийн нийлүүлэлтийн бүх төрөл, хэлбэрийг 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс хориглох тухай Европын Комиссын саналыг аравдугаар сарын 20-нд баталсан байна.

Сэтгэгдэл ( 2 )
бидэнд огт хамаагүй юм байна...
OROSIIN HII BHGUI BHAD AMIDRAAD IRDEN YUMAA HU KK ODOO BOL YAH CH YGYI