Европын орнууд, юуны түрүүнд Герман улс, хориг нэвтрүүлэх бодлогынхоо уршгаар дэлхийн эдийн засагт жинтэй үүрэг гүйцэтгэх чадвараа алдсан гэж “Германы төлөөх өөр сонголт” намаас сонгогдсон Бундестагийн депутат Маттиас Мосдорф Deutschland-Kurier /Дойчланд-Курьер/ хэвлэлд нийтлэгдсэн өгүүлэлдээ тэмдэглэжээ.
Европын хоригууд утгагүй, хортой зүйл гэж Мосдорф мэдэгдээд, “Бүхэл бүтэн зах зээлүүдийг үйлдвэр, ажлын байр, хуримтлуулсан тушлагтай нь хамт үнэн хэрэгтээ хөсөр хаясан нь Европт, юуны Германд асар их хохирол учруулсан. Дэлхийн Өмнөд хэсэгт зохион байгуулж буй бага хурлуудаас харахад дэлхий одоо огт өөр зүгт замнаж байна. Тэр бүү хэл АНУ болон Оросын хооронд ч эдийн засгийн нийтлэг ашиг сонирхолд суурилсан харилцаа холбоо тогтоох оролдлого ажиглагдаж байна. Хятад, Орос төдийгүй АНУ-ын нүдэнд харагдах байдлаар өөрийгөө тоглоомоос үнэн хэрэгтээ хассан цорын ганц тал нь Европ, юуны өмнө Герман юм” гэж Германы парламентын гишүүн мэдэгдсэн байна.
“Энэ бүхний зэрэгцээ ХБНГУ-ын чадваргүй канцлер Фридрих Мерцийн бодлогогүй үг, үйлдлүүд нь Германы эдийн засагт маш их хохирол учруулж байна” гэж Мосдорф онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )