Starlink-ийн эсрэг хязгаарлалтын арга хэмжээ авахгүй байхыг хатуу анхааруулав

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 10 сарын 19

Европын Холбоо АНУ-ын “Starlink” зэрэг технологийн компаниудын эсрэг хязгаарлалтын арга хэмжээ авбал хатуу хариу барина гэж АНУ-аас ЕХ-нд суугаа байнгын төлөөлөгч Эндрю Паздер мэдэгджээ.

Тэрбээр Брюссель энэ тал дээр болгоомжлох нь зүйтэй бөгөөд Вашингтоны хату хариу арга хэмжээг бодож үзэх ёстой. АНУ-ын өрсөлдөх чадварыг бууруулах замаар Европын компаниудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломжгүй гэжээ.

Европын комисс зөвхөн Европын компаниудад зориулан ухаалаг утсыг хиймэл дагуултай шууд холбох тодорхой давтамжуудыг хадгалж үлдэх тухай санал дэвшүүлсний хариуд Паздер ийм мэдэгдэл хийсэн байна. Энэ тохиолдолд Хятад болон АНУ-ын компаниуд, тэр дундаа “Starlink” сүлжээг эзэмшдэг SpaceX компани тухайд давтамжид нэвтрэх боломжгүй болох юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top