Европын бараанд импортын татвар нэвтрүүлбэл хатуу хариу барина гэж мэдэгджээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 02 сарын 04

 

АНУ-ын засаг захиргаа Европын бараанд импортын татвар нэвтрүүлбэл Европын Холбоо АНУ-д хатуу хариу барина гэж Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен Брюссельд болсон Европын Зөвлөлийн албан бус дээд хэмжээний уулзалтын дараа хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

Европын Холбоо болон АНУ-ын харилцаанд тулгарах сорилтуудад Европын Холбоо бэлэн байгаа гэж Европын Комиссын тэргүүн онцолсон байна. “АНУ бол Европын Холбооны анд найз, холбоотон, түнш юм. Найзуудын хооронд санал зөрөлдөөн гардаг. Ийм тохиолдолд бид үнэт зүйлс, зарчим, ашиг сонирхлоо хамгаалахын зэрэгцээ ярилцаж, шийдвэрийг эрж олох ёстой” гэж Европын Зөвлөлийн дарга Антониу Кошта тэмдэглэжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Европын Холбооноос нийлүүлдэг бүх бараанд 10%-ийн импортын татвар нэвтрүүлэх бодолтой байгаа тухай Их Британийн The Daily Telegraph сонин Америкийн засаг захиргааны тэргүүний багт ойр байдаг эх сурвалжаа иш татан мэдээлж байсан юм. Гэхдээ Америкийн төрийн тэргүүний засаг захиргаа энэ асуудлаар бүрэн санал нэгдээгүй байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top