Европын холбоо сандрахгүй байхыг хичээж байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 11 сарын 08

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп ялсан нь Европын хувьд гэнэтийн зүйл болсон ба Европын Холбооны гишүүн орнуудын Брюссель дэх төлөөлөгчид сандарч мэгдэхгүй байхыг хичээж байна гэж Швейцарын Tages-Anzeiger сонины нийтлэлд тэмдэглэжээ.

“Унгарын Ерөнхий сайд Виктор Орбанаас бусад Европын Холбоо болон НАТО-гийн гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нар Америкийн сонгуулиас огт өөр үр дүн хүлээж байсан нь нууц биш юм. Одоо Европын дипломатчид сандралдахгүй байхыг уриалж, бие биеэ зоригжуулж байна. Трамп дөрвөн жилийн өмнөх шигээ байхгүй болсон бөгөөд хөтөлбөрөө ямар нэгэн хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлж, холбоотнуудаа улам тоохгүй болох зарим шинж тэмдэг илэрч байгаа” гэж тус сонины нийтлэлд онцолсон байна.

“Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны байр суурь суларсан болон ХБНГУ-ын эвслийн засгийн газар унах эрсдэлтэй байгаа зэргээс үүдэн Трампын ерөнхийлөгчөөр ажилласан өмнөх дөрвөн жилтэй харьцуулбал европчууд илүү сул байдалд орсон. Гэхдээ одоо Европын Холбоо болон НАТО-гийн гишүүн орнуудын төлөөлөгчид сэтгэлээ барьж, хэвийн хэмнэлдээ хурдан орох хэрэгтэй байна. Трамп дахин сонгогдсонтой холбоотойгоор ЕХ-г хагалан бутаргах хүсэлтэй хүчин улам газар авч магадгүй” гэж сонины нийтлэлд өгүүлсэн байна. “Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хараахан яриагүй байна. Бид ярилцана хэмээн бодож байна” гэж АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Доналд Трамп телевизийн NBC сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

“Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш дэлхийн 70 орчим орны удирдагчидтай, тэдгээрийн дотор Украины Ерөнхийлөгч Владимир Зеленський, Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нартай ярилцсан. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай ойрын үед хамт үдийн зоог барихаар тохиролцсон” гэж Трамп тэмдэглэсэн байна.

АНУ-ын сонгуулийн албан ёсны дүн гараагүй хэдий ч тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тэмдэглэж байгаагаар Трамп сонгогчдын төлөөлөгчдийн 300 орчим саналыг аваад байгаа ажээ. Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис ялагдлаа хүлээн зөвшөөрч байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.83.106) 2024 оны 11 сарын 09

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Top