Илон Маскийн үүсгэн байгуулсан “SpaceX” компани “Starshield” системийнхээ тусламжтай АНУ-ын цэргүүдийг хиймэл дагуулын холбоогоор хангах тухай АНУ-ын Сансрын хүчинтэй гэрээ байгуулжээ.
Блүмберг агентлагийн мэдээллээр, АНУ-ын Сансрын хүчинтэй гэрээ байгуулахаар 15 компани өрсөлдөж байна. АНУ-ын Сансрын хүчин 2028 он хүртэл нийт 900 сая ам.долларын ажил гүйцэтгэх захиалга өгөх аж. Хиймэл дагуулын “Starlink” сүлжээний цэргийн зориулалттай хувилбар болох “Starshield” систем нь “Starlink” сүлжээгээр дамжин ажиллана. Нэг жилийн хугацаатай байгуулсан гэрээний үнийн дүн нь 70 сая ам.доллар гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )