Финландын Ерөнхийлөгч Александр Стубб, Норвегийн ерөнхий сайд Йонас Гар Стере нар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, дараа нь Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй утсаар ярьжээ. Талууд ирэх арваннэгдүгээр сард болох төлөвтэй байгаа АНУ, ОХУ, Украины төлөөлөгчдийн гурван талт уулзалттай холбогдуулан ийн утсаар ярилцсан байна.
Финландын талын мэдээллээр, Стубб, Стере нар дайныг төгсгөхөд чиглэсэн ирэх яриа хэлэлцээний талаар өөрсдийн байр сууриа илэрхийлжээ.
Крмелийн мэдээлснээр, талууд Украины хямралыг зохицуулах асуудлаар санал солилцсон байна. В.Путин ЕХ, НАТО-ийн орнуудын зүгээс явуулж буй бодлого цэргийн ажиллагаа сунжирахад хүргэж буйг онцолсон байна. Талууд мөн Осло хотноо болсон яриа хэлэлцээ, Цагаан ордны тусгай төлөөлөгч Стив Уиткоффын Санкт-Петербург хотод хийсэн айчлалын талаар ярилцжээ.
Путинтэй утсаар ярьсны дараа Стубб, Стере нар Зеленьскийтэй ярьжээ.
Стубб, Стере нар өөрсдийн санаачилгаар Оросын Ерөнхийлөгчтэй утсаар ярьсан нь Киевийн дэмжигчдийн дунд хагарал үүсгэлээ гэж Их Британийн “Telegraph” сонинд бичжээ. “Европын Холбооны орнуудын тэргүүн нар нэгдсэн байр суурьгүй атлаа Путинтэй баруун, солгоогүй ярьж эхэлсэн нь эрсдэл үүсгэж байна” гэж онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )