Европын орнуудыг Оросын эсрэг дайнд татан оруулахыг оролдох нь дэлхийн гуравдугаар дайн дэгдэх аюул нүүрлүүлнэ гэж Словакийн парламентын дэд дарга Тибор Гашпар анхааруулсан байна.
“АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Украины мөргөлдөөнийг эдийн засгийн хувьд ч, улс төрийн хувьд ч дэмжих хэрэггүй хэмээн мэдэгдсэний дараа Европын орнууд нэлээд идэвхэжсэн. Их Британи, Герман, Франц зэрэг Европын орнууд цаашид хэрхэх тухайгаа эргэцүүлж эхэлсэн. Үүнийг би Европын орнуудыг Оросын эсрэг дайнд татан оруулах оролдлого хэмээн үзэж байгаа боловч ийм зүйл болохгүй гэж найдаж байна. Ийм санаархал нь дэлхийн гуравдугаар дайн дэгдээх аюултай юм” гэж Тибор Гашпар сэтгүүлчдэд мэдэгджээ. Европ нөхцөл байдлыг даамжруулах ноцтой алхам хийнэ хэмээн бодож байна уу гэсэн асуултад тэрээр “Үгүй л болов уу хэмээн найдаж байна” гэж хариулсан байна.
“Словак улс Оросын тамирчдыг ялгаварлан гадуурхахыг эсэргүүцэж байгаа бөгөөд олон улсын тэмцээнүүд дээр Оросын төрийн далбаа эргэн ирээсэй хэмээн хүсэж байна” гэж Словакийн парламентын дэд дарга тэмдэглэжээ. “Оросын эсрэг үзэл хүмүүс хоорондын үзэн ядалтыг дэвэргэж байна. Ард түмэн хоорондын ийм үзэн ядалт нь дэлхийн хоёрдугаар дайн дэгдэхэд хүргэж байсан. Бид хамтран ажиллаж чаддаг гэдгийг харуулах нь илүү сайн байх юм” гэж тэр онцолсон байна.
Сэтгэгдэл ( 0 )