Оросын эсрэг хоригийг цуцлах тухай САНАЛ АСУУЛГА явуулахыг шаардав

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 02 сарын 19

Словакийн “Ах нь дүүгийнхээ төлөө” иргэний нэгдлээс зохион байгуулсан Оросын эсрэг хоригийг цуцлах тухай бүх ард түмний санал асуулга явуулахыг шаардсан өргөх бичигт гарын үсэг цуглуулах ажиллагааг зогсоож байгаа тухай иргэний нийгмийн тус байгууллагын удирдагч Матуш Алекса мэдээлсэн байна.

“Оросын эсрэг хоригийг цуцлахыг дэмжиж бараг 450 мянган хүн өргөх бичигт гарын зурсан. Словакт эрчим хүчний бүх төрлийн түүхий эд боломжийн үнээр хүртээмжтэй байх шаардлагатай” гэж Алекса тэмдэглэжээ.

Словакт одоо мөрдөж байгаа хууль тогтоомжийн дагуу 350 мянгаас цөөнгүй хүн гарын үсэг зурсан өргөх бичиг хүлээн авсны дараа эрх баригчид бүх ард түмний санал асуулга зохион байгуулдаг аж. Словакийн эрх баригчид Оросын эсрэг хориг нь үр дүн үзүүлэхгүй байгаагийн зэрэгцээ Словакийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байна гэж Словакийн эрх баригчид өмнө нь мэдэгдэж байсан юм.

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.57.93.22) 2025 оны 03 сарын 13

Ухаалаг ард түмэн юмаа. Браво

2  |  0
uhaalag Slovej(103.168.34.231) 2025 оны 03 сарын 13

odoo l buh delhii niiteeree zuv zam ruu oroh zam neegdlee.Aguju Oros mandan badrah boltugai !

4  |  0
Монгол Улсын иргэн (202.9.40.118) 2025 оны 03 сарын 13

Битгий эргүүт. Монголчуудад оросуудын тарьсан гай 99 хувь, байгуулсан гавьяа 1 хувь шүү. Өвгөд дээдсийн маань урсгасан цус, тасарсан амины нэхэл дуусаагүй байгаа шүү.

2  |  2
Зочин (66.181.189.10) 2025 оны 03 сарын 13

Оросын ард түмний өгөөмөр тусыг мартаж болохгүй.Дэлхийн бүх улс оронд энх тайван тогтоохын төлөө дэлхийн нэгдүгээр дайнд 20 сая хүнийхээ амийг зориулсан хүчирхэг гүрэн дээ.

8  |  1
Зочин (66.181.189.10) 2025 оны 03 сарын 13

Оросын ард түмний өгөөмөр тусыг мартаж болохгүй.Дэлхийн бүх улс оронд энх тайван тогтоохын төлөө дэлхийн нэгдүгээр дайнд 20 сая хүнийхээ амийг зориулсан хүчирхэг гүрэн дээ.

5  |  1
Зочин (139.5.216.39) 2025 оны 03 сарын 13

2 том гүрэнтэй хил залгаа Монгол улс Орос улсыг түшсэний хүчинд урд зүгт уусалгүй, өдийд 1.5 сая кв.км нутагтай, 3 сая хүнтэй, тусгаар тогтносон, НҮБ-ын гишүүн болжээ. Манжийн дарлалаас хойших үеийн өвөг дээдсийн минь амь нас, хөлс, хүчээр өдий зэрэгтэй оршиж байна. Хирээ мэдэж бяраа таньж хөрш муулах ... Өчүүхэн гэдгээ бүү март, Ухаалаг оршин тогтнож Монгол улс мандан бадрах хувь заяатай даа.

5  |  1
Бодит байдал(66.181.191.120) 2025 оны 03 сарын 13

Заяаны боолууд

2  |  3
Нэхийи(202.21.109.6) 2025 оны 03 сарын 13

Оросыг орослвол олгойгүй болно

3  |  0
О(202.126.91.25) 2025 оны 03 сарын 13

Оросыг муулаад байгаа нөхдүүд машиндаа бензин битгий хий явган гүй. Бензин чинь Оросынх.

7  |  1
Е(202.126.91.25) 2025 оны 03 сарын 13

ЕХ- ы удирдлагууд тэнэг шийдвэр гаргасан. 2 улсын хоорондын зөрчлийг өлгөн авч хориг хэмээн өөрөө өөртөө шийтгэл авч ард түмнээ хохироох нь тэнэг биз дээ. Энэ дэлхий дээр хамгийн хямд байгалийн хий Орост л байна. Тэнэг хүн л өөрөө өөрийгөө хохироодог.

5  |  0
Е(202.126.91.25) 2025 оны 03 сарын 13

ЕХ- ы удирдлагууд тэнэг шийдвэр гаргасан. 2 улсын хоорондын зөрчлийг өлгөн авч хориг хэмээн өөрөө өөртөө шийтгэл авч ард түмнээ хохироох нь тэнэг биз дээ. Энэ дэлхий дээр хамгийн хямд байгалийн хий Орост л байна. Тэнэг хүн л өөрөө өөрийгөө хохироодог.

3  |  0
Зочин(139.5.219.80) 2025 оны 03 сарын 13

Словакууд зөв сэтгэлгээтэй ард түмэн юм

7  |  0
Зочин(66.181.182.124) 2025 оны 03 сарын 13

Орос дэлхийн хэмжээнд ард түмэндээ төдийгүй бусад орны эрх ашгийг хамгаалж, дэмжиж ирсэн хүчирхэг үндэстэн гэдэгтэй маргашгүй. Орос улсыг муулагчид дэлхийн түүхийг судалж, танилцсаж, чадаагүй б.на гэсэн үг.

8  |  2
S(139.5.217.82) 2025 оны 03 сарын 13

ANUSDI80955877

1  |  0
S(139.5.217.82) 2025 оны 03 сарын 13

ANUSDI80955877

1  |  0
Зочин(103.212.117.203) 2025 оны 03 сарын 13

Оросын тухай мэдээ гарангуут л нэг мэлийсэн хар кремлийн троллууд хэрээ шиг шаагилдаад сошиал руу ороод ирэх юм.монголчуудын тархийг угаах гээд үзэж тарах юмаа.тэр путлертэйгээ цуг тонилцгоо.

4  |  13
Зочин (66.181.174.81) 2025 оны 03 сарын 13

Зөв л бодолтой ард түмэн байна. ЕХ мэт бусдыг дагавал буруу замаар явж будаа тээдэг гэдгийг ойлгосон байна

9  |  1
Ааааа(103.168.34.160) 2025 оны 03 сарын 13

Словакууд ахан дүүсийнхээ эсрэг урваж барууны бууны нохой болж бсан нүгэлтэй, түүнийг нь Оросууд өршөөх эсэх нь сонин.

6  |  2
Close menu