Өрнөдийн орнууд Оросын эсрэг хориг арга хэмжээгээ сулруулж магадгүй гэж Украины эрх баригчид үзэж байгаагийн зэрэгцээ гадаадын компаниуд ОХУ-д эргэж очих нь гарцаагүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа тухай Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн хориг арга хэмжээний бодлого хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч Владислав Власюк Politico сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.
Дэлхийн тэргүүлэх компаниуд Орост эргэж очих нь цаг хугацааны л асуудал бөгөөд Өрнөдийн орнууд эцсийн бүлэгт Оросын эсрэг хоригоо сулруулж магадгүй гэж тэр хэлжээ. Түүний үзэж байгаагаар ямар нэгэн хэлцлийн хэсэг болгож ямар хоригуудыг цуцлах тухай ярих нь арай эрт байгаа аж. Украины эрх баригчид энхийн хэлэлцээрийн хүрээнд Оросын эсрэг хоригоо зөөлрүүлэхэд бэлэн байгааг тус сонин тэмдэглэсэн байна. “Европын орнууд Оросын газрын тос, байгалийн хийг худалдан авах шинэ гэрээнүүд байгуулж магадгүй. Орос улс эрчим хүчний эх үүсвэрийн ихээхэн нөөцтэй. Түүнийг ашиглахыг хүсэхгүй байх нь тэнэг хэрэг юм. Украинд зэвсэгт мөргөлдөөн эцэс болохоос өмнө ийм гэрээнүүд байгуулахгүй байх хэмээн найдаж байна” гэж Владислав Власюк онцолжээ.
ОХУ болон АНУ эрчим хүчний салбарт хамтран ажиллахаар тохиролцвол Европ Оросын хямд байгалийн хийг эргээд авч эхлэх боломжтой болно гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гуравдугаар сарын 13-нд мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )